Monday, December 14, 2015

Хайгуулын өрөмдлөгийн ажил


Хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр дараах төрлийн үйлчилгээг үзүүлнэ.
  • Бүх төрлийн ашигт малтмалын ордын хайгуулын  болон хянан шалгалтын кернтэй өрөмдлөгийн ажил
  • Бүх төрлийн ашигт малтмалын ордын хайгуулын  болон хянан шалгалтын кернтэй өрөмдлөгийн ажил
  • Худгийн өрөмдлөгийн ажил

Sunday, December 13, 2015

Өрмийн машин


Цооног ба шпур үүсгэх зорилгоор уулын чулуулагт өрөмдлөг хийдэг. 5 метр хүртэл гүний үед үүсэх 75мм хүртэлх диаметртэй цилиндрэн хөдийг шпур, 5 метрийн гүнтэй 75 мм-ээс их диаметртэй буюу 5 метрээс их гүнтэй дурын диаметртэй ийм хөндийг цооног гэж ойлгож болно. Ашигт малталтын олборлолтын буюу малталтын бэлтгэл ажлын үед тэсэлгээний бодисуудыг хийхийн тулд цооног ба шпуруудыг ашигладаг. Түүнээс гадна цооногуудыг агааржуулагчид, нүүрс, хүдэр ба модыг буулгахад, трубо хоолой ба кабелиудыг тавих, давхаргын хорт хийг гаргахад, ашигт малталтыг хайхад ашигладаг.                   Цооног ба шпур гаргах процесыг өрөмдлөг гэж нэрлэх ба харин энэ үед ашиглаж байгаа машинуудыг өрмийн машин гэнэ. Өрөмдлөгийн процессыг уулын чулуулгыг нураахад ба цооног шпураас өрөмдсөн жижиг хэсгийг зайлуулахын тулд явуулдаг. Цооног ба шпурын уулын чулуулгын эвдрэлийг өрөмдлөгийн багажийн механик үйлчлэлийн үед буюу физикийн аргуудаар хэрэгжүүлж болох юм. (Өндөр температуртай дэнгээр, өндөр даралтын шингэний урсгалаар, ультра авиагаар, тэсэлгээний бодисоор ба гэх мэт ). Механик эвдрэлийн үед механик хүчний үйлчлэлийн дор багаж нь чулуулагт нэвтрэх замаар зарим хэсгийн чулуулгыг тусгаарлах ба энэ үед эвдэрсэн чулуулгыг кристалл хэлбэр дүрс нь өөрчлөгдөхгүй. өрөмдлөгийн багажин дахь хавсаран үйлчлэх хүчний ачааллын шинж чанараараа механик өрөмдлөг нь дараах 4-н аргаар хэрэгжинэ.
  1. Эргэлтийн
  2. Цохилтын
  3. Эргэлтэт – цохилтын
  4. Цохилтот - эргэлтийн


Эргэлтийн өрөмдлөг нь цооног ба шпурын тэнхлэгтэй давхцсан, тэнхлэгийн тойрон тасралтгүй эргэх зоруулаар явагдана. Зоруулыг эргэхэд мөргөцөгт нэг зэрэг эргэлт явагдана. Чулуулгын эвдрэл нь тэнхлэгийн хүч ба эргүүлэх моментын үйлчлэлийн дор явагдана. / зураг 3.1.а/. Эргүүлэх моментын хэмжээ нь чулуулгын хагаралтын эсэргүүцэл ба багажны үрэлтийн эсэргүүцэлтэй тэнцүү. өрөмдөх үед зоруулын ир бүр шургын шугамын дагуу өөрийн өмнөх чулуулгын зааг хязгаар хүртэл чулуулгыг хагална. Чулуулгын хагалах процесс нь тасралтгүй явагдах учраас өрөмдлөгийг өндөр хурдтай хийхэд хүргэнэ. Эргэлтийн өрөмдлөг нь дунд зэргийн хатуулгаас бага хатуулгатай чулуулагт  (f<7) чулуулагт зөвхөн хэрэглэгдэнэ. Үлэмж их хэмжжэний хатуулгатай чулуулгыг өрөмдөх үед зоруулаар их хэмжээний зузаантай хөрсний чулуулгийг хагалах ба нэвтлэх боломжгүй. Энэ нь зоруулыг маш хурдан элэгдэхэд хүргэнэ.

Цохилтын өрөмдлөг. Тэдгээрийн хэрэглэх өндөр давтамжтай ганц нэг цохилтын импульсээр цохилтын ачааллыг чулуулгыг эвдлэхэд ашиглана. (зураг 3.1.б). Чулуулгийн эвдрэлийг ихэвчлэн шаантаг хэлбэртэй хийсэн иртэй бгажны дор тэдгээрийг хагалах, бяцлах замаар хийнэ. Цохилт бүрийн дараа цооног буюу шпурын бүх огтлолоор чулуулгыг эвдлэхийн тулд багажийг нилээд хэд хэдэн өнцгөөр эргүүлэх ба ил гаргах гадаргуугийн тал руу идэвхитэй хэлтэрхий үйлдвэрлэдэг. Иймээс эргүүлэх момент нь бгажны эргэх үед үүсэх үрэлтийн хүчийг давахын тулд зайлшгүй хэрэгтэй болно. Зогсолтыг үргэлжлэх хугуцаа нь цохилтын өрөмдлөгийн үед тодорхой хэмжээгээр их байдаг ба эвдрэлийн үргэлжлэх хугуцаа нь цохилтын өрмдлөгийг бага бүтээмжтэй байх нөхцлийг бий болгоно. Гэтэл цохилтын ачааллаар мөргөцөгт хүрэлцэх багажны контактаар тодорхой хувийн ачааллыг бий болгож болно. Энэ нь дурын хатуулгатай чулуулагт цооног ба шпурыг гаргахын тулд цохилтын өрөмдлөгийг амжилттай хэрэглэхийг зөвшөөрнө. Хатуулаг ихтэй чулуулагт үлэмж их бүтээмжтэй цохилтын өрөмдлөг ашиглана.

Эргэлтэт – цохилтын өрөмдлөг. Цохилтуудыг өгөх тасралтгүй эргэх зоруулаар эргэлтэт – цохилтын өрөмдлөг явагдана. Зоруул тогтмол тэнхлэгийн хүчний өгөлтөөр мөргөцөгт дарсан байдалтай байдаг. (зураг 3.1.в). Цохилтын ачааллын үйлчлэлийн дор хүдэрт огтлох хөвөөгөөр идэвхитэй нэвтэр явагдана. Харин тогтмол үйлчлэх эргүүлэх моментын үйлчлэлийн дор чулуулгйин өмнөх ирмэгийг хэлтлэнэ. Зоруулаар нэг зэрэг эргэх хөдөлгөөнийг явуулсанаар энэ тохиолдолд цохилт бүрийн үед хэлтэрсэн чулуулгын эзлэхүүний хэмжээ нь их байна. Үүнээс гадна цохилтын хооронд зоруул нь эргэлдэх ба бас чулуулгын давхаргыг ховхлоно. өгөлтийн тогтмол үйлчлэлийн хүч нь чулуулгаас багажийг татахын эсрэг үйлчлэх ба харин банаж дахь цохилтын үйлчлэл нь ирийг сайн нэвтрүүлэх ба түүний элэгдлийг багасгана. Эргэлтэт – цохилтын өрөмдлөгийн ялгаатай төрөл нь хэзээ тасралтгүй эргэх багажинд доргилтын ачааллыг доргилтот эргэлтийн өрөмдлөг мөн. Эргэлтэт – цохилтын өрөмдлөг нь М.М.Протодьяконов тодорхойлсоноор дундаж хатуулаг нь f=6-14 чулуулгыг өрөмдөх бүтээмжтэй өрөмдлөг мөн.

Цохилтот – эргэлтийн өрөмдлөг. Цохилтын ачааллын үйлчлэлээр үндсэндээ дарах, эмтлэх замаар цохилтот – эргэлтийн өрөмдлөг хийгддэг. Тогтмол үйлчлэх эргүүлэх момент нь багажийг эргүүлэх ба чулуулгийг хэсэгчилэн (эмтэрхий) эмтлэнэ. Иймийн тулд цохилтот – эргэлтийн өрөмдлөгийн үед чулуулгын эвдрэл нь цохилтын харилцан үйлчлэл ба багажны эргэх үед үүсэх эмтлэгдсэн хэсгийг нэгтгэнэ. Цэвэр цохилтын өрөмдлөгийн аргыг бодвол энэ арга нь ихээхэн ашигтай арга юм. Гэвч хатуулаг ихтэй чулуулгын хувьд чулуулгыг эмтлэх багажны ирийг эрчимтэй хурдан мохоодог. Цохилтот – эргэлтийн өрөмдлөг нь М.М.Протодьяконовын шкалиар 12-18 хатуулгатай чулуулагт зохицсон байдаг байна. Механик эвдрэлийн үед гаргах гадны хүчний харилцан үйлчлэлийн эрчимийн ерөнхий физикийн шалгуур нь цохилтын эвдрэлийн үед үүсэх цохилтын хувийн контактын энерги ба хага зүсэх өрөмдлөгийн үед үүсэх хувийн ачаалал мөн. Зүсэлтийн ба цохилтын үед уулын чулуулгын эвдрэл нь жигд бус шинж чанартай байдаг. Зүсэлтээр хийгдэх эргэлтийн өрөмдлөгийн үед чулуулаг бүрт туйлын тэнхлэгийн хүч байдаг. Энэ нь эргэлтийн өрөмдлөгийн үед оновчтой биш байдаг. Харин цохилтын өрөмдлөгийн үед цохилтын туйлын энерги нь кинетик энерги оновчтой ашиглах байдлыг хангана. Энэ нь эргэлтэт – цохилтын өрөмдлөгийн хувьд адилхан байна. Тэнхлэгийн бага хүчний үйлчлэлтэй өрөмдлөг уулын чулуулгыг эвдлэх өндөр энергийн агууламжтай байдлыг дагуулдаг. Гаргах ачааллыг ихэсгэснээс том хэмжжэтэй байдлаар уулын массаас тусдаа чулуулгыг үүсгэнэ. Энэ тохиолдолд эвдрэлийг эзлэхүүн гэсэн нэртэйгээр хүлээж авна. Иймийн тулд эргэлтийн өрөмдлөг нь зайлшгүй тэнхлэгийн хүч нь туйлын хэмжээний утгаасаа их байх бүтээмжтэй харин цохилтын өрөмдлөгийн үед цохилтын энергийн хэмжээ нь туйлын хэмжээнээсээ өндөр байна. Дүрмийн дагуу эргэлтийн өрөмдлөгийн үед тэнхлэгийн хүч ихсэх, харин цохилтын өрөмдлөгийн үед цохилтын энерги нь эвдрэлийн процессийн эрчимийн багтаамжийг багасгахад хүргэнэ. өөрөөр хэлбэл өрөмдлөг нь эвдрэлийн ихээхэн хэмжээний бүтээгдэхүүнийг урсан гаргана. Өрөмдлөгийн үед өндөр хувийн ачаалал нь мөргөцөгт үзүүлэх ихээхэн бүтээмжтэй энергээр хангах ба тэдгээрийн хэмжээ нь өрөмдлөгийн багажийн бат бэх чанараар хязгаарлагддаг.
Өрмийн машинуудыг дараах тодорхой шинж тэмдгүүдээр нь хуваадаг.
  1. Ажиллах зарчимаар:
-          эргэлтийн
-          цохилтын
-          эргэлтэт – цохилтын
-          цохилтот – эргэлтийн
-          шарошечные
-          илчийн
  1. Дамжуулгын төрлөөр:
-          цахилгааны
-          хийн
-          шингэний
-          хосолсон (цахилгаан шингэн, цахилгаан хийн, дизель цахилгаан)
  1. Эвдэрсэн бүтээгдэхүүнээс цооногийг цэвэрлэх аргаар:
-          шнекээр цэвэрлэх
-          үлээлгэтэй цэвэрлэгээ
-          шнек – хийн хавсарсан цэвэрлэгээ
  1. Мөргөцөгт багажийг өгөх аргаар:
-          гүйцэтгэх хэсгийн өөрийн жингээр
-          шингэн тохируулгын аргаар
-          хийн тохируулгатай аргаар
-          механик тохируулгатай аргаар (контактын, гинжин, шүдэн)
2.    Өрөмдлөгийн процессын удирдлагын аргаар:
-          гараар
-          алсын удирдлагатай
-          автоматжуулсан удирлагатай
Өрмийн машины үзүүлсэн ангилал нь тэдгээрийн ажиллах зарчим ба хийцийн гүйцэтгэл, үйлчилгээ, ашиглалтын онцлогийг харуулсан бөгөөд тэдгээрийг хэрэглэх боломж ба ирээдүйн талаар сайтар ойлголт, дүгнэлтийг өгөхийг эрмэлзсэн.
Уулын цулыг бэлтгэхэд нэг шанагат экскаватор, ачаа зөөгч, бульдозер, комбайн, скрепер, зорох төхөөрөмж ба бусад гаргах – зөөх ба гаргах – тээвэрлэх машинуудыг ашигладаг ба энэ нь маш өргөн тархсан уулын өрөм, өрөмдлөгийн алх ба өрмийн машин хэрэглэхэд хүргэсэн. Дээрх заасан өрмийн төхөөрөмжүүд нь янз бүрийн зориулалттай ба оновчтой хэрэглээний хүрээтэй байдаг. Уулын өрөм, өрөмдлөгийн алх нь карьер дээрх бага оворын хэмжээтэй чулуулгыг өрөмдөхийн тулд туслах төхөөрөмж шиг уурхай ба шахтанд хэрэглэхэд илүү тархсан. Өрмийн машинууд үлэмж ихээхэн хэмжээгээр карьер дээр ба уурхай, шахтанд технологийн цооногийн малтлаганд хэрэглэгддэг.

Сорьцлолт ба өрөмдлөг


Сорьцлолт
Сорьцлолт гэдэг бол томоохон цулаас маш бага хэмжээний төлөөлол болох хэсгийг дээжлэн авах үйл ажиллагааны явц мөн. Төмөрлөгийн агууламжийн баяжилтыг тогтоохын тулд тухайн дээжийг шинжилдэг бөгөөд томоохон цулын нарийн үнэлгээг тооцоолж болдог.
 
Төмөрлөгийн илрэцээс авсан анхны дээжийг гар сорьц авалт гэдэг. Хайгуулчид болон геологийн талбайн багууд хамтран ургалт, уулзварын зүсэлт, ховил эсвэл голын ёроолоос тэдгээрийг цуглуулж авдаг. Эдгээр чулуулгийг зориуд сонгож авдаг бөгөөд учир нь тэд үлэмж хэмжээний төмөрлөг агуулсан байдаг тул тэдгээрийн илрэц эсвэл гаршнаас гарсан төлөөлөгч мөн гэж тооцдоггүйд оршино.
 
Талбайд гар сорьцыг цуглуулж авч, тэдгээриин эл. байршлыг тэмдэглэж аваад, чулуулаг тус бүрт таних тэмдэглэгээ хийж, хамгийн найдвартай гэгдэх хэсгийг төмөрлөгийн шинжилгээ хийлгэхээр лаборатори руу явуулдаг.
 
Хэрэв ийм гар сорьцлолтуудад ихээхэн хэмжээний төмөрлөг найдвартай бол сувгийн сорьцлолтыг баталгаажуулдаг. Ер нь ийнхүү сорьцлох арга        ажиллагааны үед сорьц авсан ул чулуулгийг экскаваторын шанага утгуур болон эсвэл газрын иймэрхүү хөрс хуулах төхөөрөмжийн тусламжтайгаар хамгийн боломжийн хэмжээгээр авч, бүрэн шинжилгээнд оруулдаг.
 
Дараагийн алхам нь гаршийг усны хамт хоолойгоор доош газарт оруулж, хэрэв хүдэржилтийн бүс илэрвэл төлөөлөгч гадаргын дээжийг илрүүлсэн бүсийн дагуу тодорхой тогтоосон завсарлагатайгаар авдаг. Эдгээр сорьцлолтын дээжийг алмаазан товруутай хутгаар тоноглогдсон бөөрөнхий хөрөөгөөр зүсэн тасалж авдаг бөгөөд илрэцийн дагуух шугаман сувгийг үлдээдэг. Гадаргууны суваг нь хамгийн хүсүүштэй төрлийн сорьц байдаг. Үүнийг ихэвчлэн таамаглаж байгаа хүдрийн бүсийн дагуу 10 см орчим өргөн, 2 см орчим гүнтэй зүснэ. Эдгээр зүсэж авсан чулуулгийн хэлтэрхийг нямбайлан цуглуулж, тэмдэг тавин, шинжилгээнд зориулан савлана.
 
Геологич буюу инженер агуулагдаж байгаа үнэ цэнийг нь шуурхайлан баримжаалах зорилгоор хэлтэрхийн дээжийг заримдаа авдаг. Төлөөлөл болохуйц хэмжээний дээжийг алх, хасуур хэрэглэн цухуйж гарсан чулуулгийн захаас түргэвчлэн хэлтэлнэ. Хэлтэрхийн дээж нь тэр бүр найдвартай мэдээллийг өгч чадахгүй учраас эдгээр нь боломжит нөөцийн эцсийн математик тооцоонд оролцохгүй.
 
Гадаргуугийн сувгийг ашигт малтмалын бүсийн дагуу тогтмол ижилхэн зайнд байршуулах нь туйлын хүсүүштэй зүйл боловч энэ нь практикт тэр бүр нийцдэггүй. Энэ нь тайллын залруулгын үйл явц дахь нэгэн математик тооцооноос зайлсхийхэд хүргэдэг.
 
Зарим тохиолдолд, тухайлбал очир алмасын зориулалтаар кимберлит чулуулгийн дээж авахад хэдэн зуун килограммаас авахуулаад хэдэн тонн жинтэй их кэмжээний дээж авах нь илүү ашигтай байдаг. Тухайн материал хожим нь хар төмөрлөгийн сорилт болон чанарын зэрэглэлийн ажилд ашиглагдах учраас ийм дээж нь тухайн бүсийн төлөөлөл болохын хувьд чухал.
 
Алмаазан өрөмдлөг
Номыг хавтсаар нь дүгнэдэггүйн адил, гадаргуун дээж нь газар доорхи тунадас хир зэрэг лут их эсвэл бага болох талаар тодорхой зүйлийг илэрхийлдэггүй. Гадаргуугийн дээж авсны дараа энэ нь үнэт металлын концентрац байж болзошгүйг илэрхийлдэг учраас алмаасан өрөмдлөгийг хийдэг.
Ашигт малтмалын нөөцийн тоо хэмжээ /нийт жин/, баяжмал бөөгнөрлийн ангиллыг бататгах ганц арга бол чулуулагт дугуй зүсэлт хийж, тухайн зүсэлтийн төв хэсэгт орших тасралтгүй үргэлжилсэн бортгон хэлбэртэй керни буюу чөмөгний дээжийг гаргаж авах арга юм Үүнийг хийхийн тулд суурь чулуулаг руу зүсэж орох эргэлдэгч чөмөг бүхий тусгай төрлийн өрмийг зохион бүтээжээ. Энэхүү зүрхэвчин торхны төгсгөлд байгальд тохиолдох хамгийн хатуу бодис болох очир алмаас шигтгэсэн бортгон өрөм байдаг.
 
Очир алмаасан өрмийн чөмөгний хэмжээ нь хэрэглэгдэж байгаа машины овор хэмжээ болон өрөмдөж байгаа материалаас хамааран янз бүр байдаг. Гэвч хамгийн өргөн хэрэглэгддэг хэмжээнүүдийг дурьдъя. Үүнд:
А - чөмөгний голч 27.0 мм, нүхний голч 48.0 мм
В - чөмөгний голч 36.5 мм, нүхний голч 60.0 мм
N - чөмөгний голч 47.6 мм, нүхний голч 75.5 мм.
Н - чөмөгний голч 63.5 мм, нүхний голч 96.0 мм байдаг.
Механикийн хувьд очир алмаасан өрөм үзүүр талдаа очир алмас суулгасан ган хоолойтой өрмийг эргүүлэх хүчирхэг хөдөлгүүрийн нэгжээс бүтнэ. Энэхүү өрөм болон түүнд залгаастай үндсэн торхыг хөндий ган туйвангуудын тусламжтайгаар тохируулга бүхий даралтаар эргүүлнэ. Эдгээр туйвангуудын голоор шахсан усаар өрмийг хөргөхийн хамт чулуулгийн зүсэгдсэн хэсгүүдийг зайлуулна.
 
Туйлын тааламжтай нөхцөлд өрмийг цооногийн ёроол хүртэл буулгаж өрөмдлөг эхэлсэн тохиолдолд өрөм нь чулуулгийн бортгон хэлбэртэй хэсгээс бүрдэх кернийг зүснэ. Өндөр хурдтайгаар эргэлдэх үед өрөмний үзүүрийг өрмөн дээр сууриласан шингэний цилиндрийн ажиллагаагаар доош нь шахаж өгнө. Уг керн нь чулуулаг дундуур нэвтрэх явцад кернийн торхонд баганан хоолойг хүртэл түлхэнэ.
 
Туйвангуудыг 1.5 буюу 3.0 метрийн зайтай дээш нь татаж гарган кернийг нь кернийн торхноос салгаж, шалгуулахаар буюу хадгалуулахаар явуулна.
Энэхүү керн нь өрөмний нэвтрэн өнгөрсөн янз бүрийн чулуулгийн бүтцийг харуулсан бодит бөгөөд нарийвчилсан бичлэг болно. Өрөмдлөгийн явцад заримдаа гарч байгаа шавхайн дээжийг авдаг. Энэ нь өрөмний зүсэлтээр гарсан зоргодсоноос бүтэх бөгөөд өрөмний чөмөгний / кернийн/ дээжтэй харьцуулан шалгахад тустай болдог.
 
Утсан шугаман /Wireline/ өрөмдлөг
Одоо ихэнх өрөмдлөгийг 1960-аад онд нэвтрүүлсэн Wireline аргаар гүйцэтгэдэг болсон байна. Энэхүү аргыг хэрэглэхэд, керн торхны угсралтын узелээс керн торх дүүрсэн буюу гацалт үүссэн тохиолдолд чөмгийг агуулж байгаа дотор талын яндан хоолойг салгаж авна. Уг яндан хоолой болон түүний дотор байгаа кернийг өрөмдлөгийн туйвангууд руу унжуулсан төмөр утсаар гадаргуу дээр татаж гаргадаг. Энэ зориулалтаар дотор талын яндан хоолойн толгой дээрээс түгжигддэг 'overshot assembly' хэмээх оньсыг ашигладаг. Ингээд дотор талын яндан хоолойг өрөмдлөгийн угсраа туйвангуудын дотуур гадаргуу дээр маш түргэн өргөж гаргана. Кернийг салгаж авсны дараа дотор талын яндан хоолойг гадна талын кернийн торх руу унагааж өрөмдлөгийг дахин явуулж эхэлнэ. Ийм замаар бүх баганан туйванг өргөж гаргахгүйгээр кернийг гаргаж авдаг.
 
Томоохон өрөмдлөгийн тоног төхөөрөмжөөр 100 мм хүртэл голчтой кернийг 4500 гаруй метрийн гүнээс гаргаж авдаг.
 
Кернийг хайрцаг буюу тосгуур дээр дараалан байрлуулж, геологийн хээрийн хуаран буюу контор луу геологчдоор шалгуулахаар явуулдаг. Сонирхолтой зүслэгийг керн хуваагчаар уртааш нь зүсэж, хагасыг нь түүнийг агуулж байсан керн агуулах хайрцагт буцааж хийн, нөгөө хагасыг нь лабораторид шинжилгээ хийлгэхээр явуулдаг. Тосгуур болон хайрцгуудыг их төлөв керн агуулах амбаарт тавиур дээр хурааж хадгалдаг.
 
Зарим тохиолдолд нэг цооногноос гаралтай зарим геологийн бүтэц буюу хүдрийн бүсээс хоёрдогч огтлолыг авах нь зүйтэй байдаг. Үүнийг хийхийн тулд тухайн огтлолын дээхнүүр зарим цэг дээр шаантаг байрлуулж, өрөмний үзүүрийг өөр чиглэлд хазайлгаж өгдөг. Энэхүү таантаглах үйл явц нь ихээхэн цаг, мөнгө хэмнэх боломжтой үчраас илүү гүнзгий цооногт өргөн хэрэглэдэг.
 
Өрөмдлөгийн бусад аргууд
Урвуу эргэлтийн /циркуляцийн/ өрөмдлөгийн үйл явцыг чулуулаг нь тропикийн олон газрууд мэтийн цаг агаарын идэгдэл элэгдэлд гүн автсан газарт буюу мөстөлтийн хучдасын хэт ачаалалтай байх үед амжилттай хэрэглэдэг байна Энэхүү аргад гурван шовхолжтой өрөмний үзүүр болон хос яндан бүхий өрөмдлөгийн ган хоолойг ашигладаг. Өрөмдлөгийн шингэн буюу агаар эсвэл эдгээрийн хослолыг давхар ган хоолойн завсраар доош нь шахах замаар дотор талын яндан хоолойг дээш нь буцаан авчирч, өрөмний үзүүрээс гарсан зүсэлтийн үйрмэгийг газрын гадаргуу дээр гаргаж өгдөг.
 
Хөрсний шинжилгээний зориулалтаар, дууны чичиргээний хэрэгслээр өрөмний туйванг газрын хөрс рүү түлхэж өгдөг дууны өрөмдлөгийг ашигладаг.
Онгорхой нүхээр хэмжих хэрэгслийг оруулж болох зарим тохиолдолд хайгуулчдад кернийн дээж авах шаардлагагүй байдаг. Ийм төрлийн өрөмдлөгөд зөвхөн шаардагдах компрессор, өрөмний баганан яндан хоолойгоор тоноглогдсон стандартын эргэлтийн өрөм л хэрэгтэй байдаг.
 
Хэрэглэж болох газарт энэ нь өртөг зардлыг хямдруулж, бүтээмжийг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлдэг. Гэсэн ч энэхүү арга бүрэн хэмжээний кернийг очир алмаасан өрөмдлөгөөр гаргаж авахтай адилхан найдвартай биш байдаг.
 
Газар доорхи өрөмдлөг
Очир алмаасан өрөмдлөг нь нэгэнт нээгдсэн уурхайд ч чухал ач холбогдолтой байдаг. Түүнийг лараахь зориулалтаар ашигладаг. Үүнд:
□   Шинэ хүдрийн хайгуул хийх буюу мэдэгдэж байгаа хүдрийн биетийн зураглал гаргах.
□   Чулуулгийн төрөл болон бүтцийг судлах.
□   Атираа, ан цавуудад шилжсэн хүдрийн биетийн байршлыг тогтоох.
□   Штрек болон орхиц, мөргөцгүүдийг зөв байрлалд чиглүүлэхийн тулд туршилтын цооног гаргах.
□   Ус шавхах, тоос сорох болон агааржуулалтын цооног гаргах.
□   Чулуулаг дахь ачааллыг хэмжих зориулалтаар чулуулгийн механикийн хэмжих хэрэгслийг байрлуулах зорилгоор хуваарилагдаагүй цооног өрөмдөх г.м
 
Газрын доорхи очир алмаасан өрөмдлөгийн өрөмнүүд нь газар дээрх өрөмдлөгийн өрөмнүүдийг бодвол жижиг бөгөөд хөнгөн байх ба их төлөв дизелээр биш, цахилгаанаар ажилладаг.
 
Ердийн газрын доорхи өрөмнүүд нь туйванг цооногноос маш хурдан гаргах онцлог шинж чанартай байдаг.
Ихэнх газар доорхи өрөмнүүд нь одоо цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг тосон шахуургат төрлийнх бөгөөд цахилгаан байхгүй газарт зориулсан зарим хэмжээний өрмүүд нь хий буюу дизелийн хөдөлгүүртэй байдаг. Дизелийн хөдөлгүүртэй өрмөнд харин нэмэлт агааржуулалт болон дизелийн утаа угаах скруббер шаардлагатай байдаг.
 
Газрын доорхи өрөмтэй байх нь уурхайн геологичдод маш давуу тал бүхий цооногийг дурын өнцгөөс өрөмдөх боломжийг олгодог.
Сорьц туршилт
Хамгийн их найдвар төрүүлж байгаа гар сорьц, дээж болон кернийг шинжилгээнд оруулахаар лабораторит явуулна. Энэхүү чулуулаг дахь найрлагыг нарийн хэмжиж, катологжуулах үйлдлийг сорьцын тест туршилт хийх гэж нэрлэдэг.
Химич хүн сонирхож байгаа төмөрлөгийнхөө баяжилтын хамгийн сайн тодорхойлж чадах сорьцын тестийн аргыг сонгон авдаг. Одоо өргөн хэрэглэгдэж байгаа аргууд нь:
□   Төмөрлөгийг хайлуулах судалгаа: дээжийг хайлуулж, харьцангуй чухал биш элементүүдийг химийн аргаар зайлуулна.
□   Уусах чадамжийн туршилт: дээжийг уусмалд уусгаж төмөрлөгийг химийн урвалж ашиглан ялгаруулдаг.
□   Хэмжих хэрэгслийн төмөрлөгийн тесп төмөрлөгийн атомын шинж чанарыг илрүүлдэг, тухайлбал, тэдгээрийн зүгээс рентген буюу нүдэнд харагдах гэрэлд өгөх хариу үйлдэл
 
Газрын гадаргуугийн төмөрлөгийн тестийн хариу лабораториос ирмэгц дээжийн байршил болон холбогдох төмөрлөгийн тестийн утгыг газрын зураг дээр ижил төсөөтэйгээр хуваарилан зураглаж, хүдрийн боломжит нөөцийн бүсийн хоёр хэмжигдэхүүнт зураглалыг гаргана.
 
Судалгаа шинжилгээний сүүлийн үе шатуудад кернийн төмөрлөгийн тестийн үр дүнг ижил төсөөтэйгээр газрын зураг дээр хуваарилан зураглаж, гуравдагч хэмжигдэхүүнийг оруулснаар геологичид хүдрийн биетийг бүхэлд нь харуулах боломж олгодог.
 
Их төлөв алтны судалгаа шинжилгээн дээр аливаа хэт өндөр утгыг тусгаарлан авдаг. Өөрөөр хэлбэл тэдгээрийг дунджыг тооцоход оруулдаггүй. Тусгаарласан өндөр үзүүлэлтүүд нь дээжийн орчин тойрны төвшинг тэр бүр илэрхийлж чаддаггүй нь тогтоогдсон байна
Хэрэв төмөрлөгийн туршилт-тестийн дүн нь сувгийн дээжээс буюу кернийн уртын дагуух гаралтай бол тэдгээрийг тодорхой нэгэн уртын дагуух концентрац буюу баяжмал гэсэн утгаар бичиж өгнө. Жишээ нь, тонн тутамд 5 грамм алт /тонн тутамд 0.15 унц/ 8 метрийн туршид эсвэл 3%-ийн никелийн 10 фут г.м. Эдгээр нь зөвхөн ашигт малтмал бүхий бүсийн хоёр хэмжигдэхүүнтэй зураг боловч эдгээрийг ойр зэргэлдээ хослуулан уг тунадасны ордын багтаамж жингийн гурван хэмжигдэхүүнт дүрслэлийг гаргахад хангалттай байдаг.
 
Баялгийн тооцоо
Хэрэв орд газрын эрдэсжсэн материалын багтаамж эзлэхүүн нь мэдэгдэж байвал тухайн оршдос буюу орд газрын ашигт малтмалын материалын тоо хэмжээ буюу жинг тооцоолон гаргаж болно. Эзлэхүүнийг өрөмдлөгийн цооногуудын өргөн болон гүн түүнчлэн тэдгээрийн хоорондын зайгаар хэмжиж болно. Одоо ийм тооцоог компьютерийн программуудыг ашиглан маш нарийн хийдэг болжээ. Түүнчлэн эдгээр нь орд газрын гурван хэмжигдэхүүнт орон зайн дүрсийг дэлгэцээр харуулах боломжийг олгодог байна.
 
Ашигт малтмалын багтаамж эзлэхүүнийг түүний эрдэсжилтийн дундаж нягтаар үржүүлэх замаар тухайн ордын тонныг тооцоолж гаргана. Энэ нь хэдийгээр маш энгийн боловч хүдрийн биетүүд нь ихээхэн ярвигтай, нягтрал нь өөр өөр, ангилал зэрэглэл нь тасалдалттай бөгөөд түүнчлэн хүдрийн биетийн дүрс нь маш жигд бус байдаг.
 
Өрөмдлөгийн кернийн дээжээр тодорхойлсон зэрэглэлийг зураг дээр буулгаж, зэрэглэлийн жигнэсэн дунджыг тооцоолж нөөц тоонуудыг гаргаж авдаг. Энэхүү урьдчилсан тооцоо нь өрөмдлөгөөр мэдэгдсэн хэмжээнд тухайн ордын зэрэглэл болон жинг харуулна. Өрөмдлөг хийгээгүй боловч ашигт малтмалын бүсийн оадцын дагуу болон түүний гүнээс доош хэсэгт өрөмдлөг хийх замаар нэмэлт багтаамж жинг нэмж гаргаж болно.
 
Хэрэв өрөмдлөгийн цооногнууд нь өөр хоорондоо ойр ойрхон зайтай бөгөөд геологич нь хүндийн хэмжээ нь зөв байх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд нөөцийн урьдчилсан тооцоог «боломжийн хэмжигдсэн» гэсэн ангилалд багтаана. Хэрэв нэлээд олон тооны өрөмдлөг хийсэн боловч зарим таамагласан бүсүүд нь бүрэн шалгагдаагүй тохиолдолд «үзүүлэлтийн» гэсэн ангилалд багтаана. Хэрэв нөөцийн урьдчилсан тооцоог өөр хоорондоо алслагдсан өрөмдлөгийн цооногууд дээр үндэслэн хийсэн бол «дүгнэлтээр олж мэдсэн» гэсэн ангилалд тус тус багтаана
 
Нөөцийн тооцоо
Нөөцийн урьдчилсан тооцоо нь газрын доорхи хүдэржсэн материалын тоо хэмжээний талаар зарим мэдээллийг өгөх боловч тухайн ордыг уурхайн журмаар олборлон ашиглах талаар ямар нэгэн практик ач холбогдолтой зүйлийг илэрхийлдэггүй.
 
Нөөцийн урьдчилсан тооцоо нь уг тооцоонд орж байгаа материалын цар хэмжээ, агуулгад эдийн засгийн хязгаарлалт оруулах замаар нарийвчилж өгдөг.
Хязгаарлалт гэдэг нь тухайн чулуулгийг уурхайн аргаар олборлох нь эдийн засгийн хувьд тухайн зэрэглэлээс доош үр ашиггүй болж эхлэх хязгаар юм Энэхүү агуулга нь олборлолтын зардал, төмөрлөгийн олборлолт, хэлбэршсэн эрдсүүдээс дайвар бүтээгдэхүүний байдлаар олборлож болох ашигт малтмалтай холбоотой гарч болох давуу тал зэрэг хүчин зүйлээс хамааралтай байдаг. Нөөцийн урьдчилсан тооцоонд хүдэржсэн ашигт малтмалын аливаа бүсийн хязгаарласан агуулгаас доош агуулга бүхий хэсгийг оруулдаггүй.
 
Хэрэв уул уурхайн мэргэжилтэн хүн далд уурхайн нөөцийн тооцоо хийж байгаа бол тооцоондоо зөвхөн олборлолт явуулахад хангалттай зөвхөн хүдэржсэн бүсийг оруулах нь зүйтэй. Хүдэржилтийн бүсийн хооронд буюу тэдгээрийн дагуух хаягдлын жижиг бүсийг тооцоонд зөвхөн судлагдсан материалын байдлаарл оруулдаг.
 
Тооцоог ил уурхайн зориулалтаар хийж байгаа тохиолдолд хүдэржилтийн хязгаар, мөн түүнчлэн хөрс хуулалтын хэмжээ зэргийг харуулах зорилгоор нэгэн цооногийг байгуулах хэрэгтэй. Хөрс хуулалтын харьцаа гэдэг нь хүдрийн нэгж массыг олборлохын тулд зайлуулбал зохих хуулах сул хөрсний хэмжээ юм Жишээлбэл, нийт 80 сая тонн чулуулаг бүхий ордоос 20 сая тонн хүдэр олборлоно гэж үзвэл тэрхүү 60 сая тонн хаягдал нь тухайн уурхайн хувьд 3:1 гэсэн хөрс хуулалтын харьцаатай байна гэсэн үг юм
 
Өнөө үед агуулгын хязгаарлалтыг хэд хэдэн хувилбараар тогтоон нөөцийн тооцоог хийх нь нийтлэг асуудал болжээ. Ингэснээр тухайн компани нь тэр төсөл дээр үр ашгийн эцсийн тооцоог боловсруулахдаа хэд хэдэн боломжит хувилбараас сонгон авах боломжтой болдог.
 
Баялгийг нөөцийн тооцооны төвшинг найдвартай харуулахын тулд - баталгаат, үнэмшилт, боломжит магадлалтай - гэж тэмдэглэдэг. Зөвхөн баталгаат үнэмшилт магадлалтай нөөцийг техник эдийн засгийн үндэслэлийн тооцоонд авч үздэг байна.

Цооног өрөмдлөгийн аргууд


  • Ерөнхийдөө цооног бий болгох буюу чулуулгийг бутлах механик, физик, химийн, дулааны гэх мэт олон аргууд байдаг. Эдгээрээс практикт механик аргыг голчлон хэрэглэж ирсэн бөгөөд одоо ч хэрэглэсээр байна. (Зураг.2)
  • Өрөмдлөгийн механик арга нь үзүүрийн багаж (хушуу, цүүц) гэж нэрлэгдэх маш хатуу материалаар хийгдсэн огтлох, эмтлэх, үрэх гэх мэт үйлчлэлээр чулуулгийг бутлах, тухайн чулуулгийн шинж чанарт тохирсон янз бүрийн хийц, бат бэх чанар, хэлбэр, хэмжээтэй багажаар өрөмдөж цооног бий болгох арга юм.
  • Энэ арга нь эргэлтэт, цохилтот, цохилтот-эргэлтэт өрөмдлөгийн аргуудаар гүйцэтгэгддэг.
  • Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг арга гэвэл эргэлтэт өрөмдлөгийн арга юм. Энэ аргын үед эргэлт өгөх үндсэн механизмаас өрөмдлөгийн яндангийн цуваагаар дамжуулан цооногийн мөргөцөгт үзүүрийн багажинд эргэлт, даралт өгч чулуулгийг буталдаг.
  • Эргэлтэт аргын үед цооногийн мөргөцөгт чулуулаг нь бүх талбайгаараа эсвэл цагирган талбайгаар бутлагдана. Цагирган талбайгаар чулуулгийг бутлаж өрөмдөх үед үзүүрийн багаж болон өрөмдлөгийн сумны дотоод хөндийгөөр бутлагдаагүй багана (цилиндр) хэлбэрийн чулуулгийн хэсэг үлдэж хоцордог ба тэр нь гулууз дээж (керн) гэж нэрлэгдэх бөгөөд түүнийг гадаргууд гарган ирж, газрын гүн дэх чулуулгийг гараар барьж, нүдээр үзэн шинжлэн судлах бололцоог олгодог.