Цооног ба шпур үүсгэх зорилгоор уулын чулуулагт өрөмдлөг хийдэг. 5 метр хүртэл гүний үед үүсэх 75мм хүртэлх диаметртэй цилиндрэн хөдийг шпур, 5 метрийн гүнтэй 75 мм-ээс их диаметртэй буюу 5 метрээс их гүнтэй дурын диаметртэй ийм хөндийг цооног гэж ойлгож болно. Ашигт малталтын олборлолтын буюу малталтын бэлтгэл ажлын үед тэсэлгээний бодисуудыг хийхийн тулд цооног ба шпуруудыг ашигладаг. Түүнээс гадна цооногуудыг агааржуулагчид, нүүрс, хүдэр ба модыг буулгахад, трубо хоолой ба кабелиудыг тавих, давхаргын хорт хийг гаргахад, ашигт малталтыг хайхад ашигладаг. Цооног ба шпур гаргах процесыг өрөмдлөг гэж нэрлэх ба харин энэ үед ашиглаж байгаа машинуудыг өрмийн машин гэнэ. Өрөмдлөгийн процессыг уулын чулуулгыг нураахад ба цооног шпураас өрөмдсөн жижиг хэсгийг зайлуулахын тулд явуулдаг. Цооног ба шпурын уулын чулуулгын эвдрэлийг өрөмдлөгийн багажийн механик үйлчлэлийн үед буюу физикийн аргуудаар хэрэгжүүлж болох юм. (Өндөр температуртай дэнгээр, өндөр даралтын шингэний урсгалаар, ультра авиагаар, тэсэлгээний бодисоор ба гэх мэт ). Механик эвдрэлийн үед механик хүчний үйлчлэлийн дор багаж нь чулуулагт нэвтрэх замаар зарим хэсгийн чулуулгыг тусгаарлах ба энэ үед эвдэрсэн чулуулгыг кристалл хэлбэр дүрс нь өөрчлөгдөхгүй. өрөмдлөгийн багажин дахь хавсаран үйлчлэх хүчний ачааллын шинж чанараараа механик өрөмдлөг нь дараах 4-н аргаар хэрэгжинэ.
- Эргэлтийн
- Цохилтын
- Эргэлтэт – цохилтын
- Цохилтот - эргэлтийн
Эргэлтийн өрөмдлөг нь цооног ба шпурын тэнхлэгтэй давхцсан, тэнхлэгийн тойрон тасралтгүй эргэх зоруулаар явагдана. Зоруулыг эргэхэд мөргөцөгт нэг зэрэг эргэлт явагдана. Чулуулгын эвдрэл нь тэнхлэгийн хүч ба эргүүлэх моментын үйлчлэлийн дор явагдана. / зураг 3.1.а/. Эргүүлэх моментын хэмжээ нь чулуулгын хагаралтын эсэргүүцэл ба багажны үрэлтийн эсэргүүцэлтэй тэнцүү. өрөмдөх үед зоруулын ир бүр шургын шугамын дагуу өөрийн өмнөх чулуулгын зааг хязгаар хүртэл чулуулгыг хагална. Чулуулгын хагалах процесс нь тасралтгүй явагдах учраас өрөмдлөгийг өндөр хурдтай хийхэд хүргэнэ. Эргэлтийн өрөмдлөг нь дунд зэргийн хатуулгаас бага хатуулгатай чулуулагт (f<7) чулуулагт зөвхөн хэрэглэгдэнэ. Үлэмж их хэмжжэний хатуулгатай чулуулгыг өрөмдөх үед зоруулаар их хэмжээний зузаантай хөрсний чулуулгийг хагалах ба нэвтлэх боломжгүй. Энэ нь зоруулыг маш хурдан элэгдэхэд хүргэнэ.
Цохилтын өрөмдлөг. Тэдгээрийн хэрэглэх өндөр давтамжтай ганц нэг цохилтын импульсээр цохилтын ачааллыг чулуулгыг эвдлэхэд ашиглана. (зураг 3.1.б). Чулуулгийн эвдрэлийг ихэвчлэн шаантаг хэлбэртэй хийсэн иртэй бгажны дор тэдгээрийг хагалах, бяцлах замаар хийнэ. Цохилт бүрийн дараа цооног буюу шпурын бүх огтлолоор чулуулгыг эвдлэхийн тулд багажийг нилээд хэд хэдэн өнцгөөр эргүүлэх ба ил гаргах гадаргуугийн тал руу идэвхитэй хэлтэрхий үйлдвэрлэдэг. Иймээс эргүүлэх момент нь бгажны эргэх үед үүсэх үрэлтийн хүчийг давахын тулд зайлшгүй хэрэгтэй болно. Зогсолтыг үргэлжлэх хугуцаа нь цохилтын өрөмдлөгийн үед тодорхой хэмжээгээр их байдаг ба эвдрэлийн үргэлжлэх хугуцаа нь цохилтын өрмдлөгийг бага бүтээмжтэй байх нөхцлийг бий болгоно. Гэтэл цохилтын ачааллаар мөргөцөгт хүрэлцэх багажны контактаар тодорхой хувийн ачааллыг бий болгож болно. Энэ нь дурын хатуулгатай чулуулагт цооног ба шпурыг гаргахын тулд цохилтын өрөмдлөгийг амжилттай хэрэглэхийг зөвшөөрнө. Хатуулаг ихтэй чулуулагт үлэмж их бүтээмжтэй цохилтын өрөмдлөг ашиглана.
Эргэлтэт – цохилтын өрөмдлөг. Цохилтуудыг өгөх тасралтгүй эргэх зоруулаар эргэлтэт – цохилтын өрөмдлөг явагдана. Зоруул тогтмол тэнхлэгийн хүчний өгөлтөөр мөргөцөгт дарсан байдалтай байдаг. (зураг 3.1.в). Цохилтын ачааллын үйлчлэлийн дор хүдэрт огтлох хөвөөгөөр идэвхитэй нэвтэр явагдана. Харин тогтмол үйлчлэх эргүүлэх моментын үйлчлэлийн дор чулуулгйин өмнөх ирмэгийг хэлтлэнэ. Зоруулаар нэг зэрэг эргэх хөдөлгөөнийг явуулсанаар энэ тохиолдолд цохилт бүрийн үед хэлтэрсэн чулуулгын эзлэхүүний хэмжээ нь их байна. Үүнээс гадна цохилтын хооронд зоруул нь эргэлдэх ба бас чулуулгын давхаргыг ховхлоно. өгөлтийн тогтмол үйлчлэлийн хүч нь чулуулгаас багажийг татахын эсрэг үйлчлэх ба харин банаж дахь цохилтын үйлчлэл нь ирийг сайн нэвтрүүлэх ба түүний элэгдлийг багасгана. Эргэлтэт – цохилтын өрөмдлөгийн ялгаатай төрөл нь хэзээ тасралтгүй эргэх багажинд доргилтын ачааллыг доргилтот эргэлтийн өрөмдлөг мөн. Эргэлтэт – цохилтын өрөмдлөг нь М.М.Протодьяконов тодорхойлсоноор дундаж хатуулаг нь f=6-14 чулуулгыг өрөмдөх бүтээмжтэй өрөмдлөг мөн.
Цохилтот – эргэлтийн өрөмдлөг. Цохилтын ачааллын үйлчлэлээр үндсэндээ дарах, эмтлэх замаар цохилтот – эргэлтийн өрөмдлөг хийгддэг. Тогтмол үйлчлэх эргүүлэх момент нь багажийг эргүүлэх ба чулуулгийг хэсэгчилэн (эмтэрхий) эмтлэнэ. Иймийн тулд цохилтот – эргэлтийн өрөмдлөгийн үед чулуулгын эвдрэл нь цохилтын харилцан үйлчлэл ба багажны эргэх үед үүсэх эмтлэгдсэн хэсгийг нэгтгэнэ. Цэвэр цохилтын өрөмдлөгийн аргыг бодвол энэ арга нь ихээхэн ашигтай арга юм. Гэвч хатуулаг ихтэй чулуулгын хувьд чулуулгыг эмтлэх багажны ирийг эрчимтэй хурдан мохоодог. Цохилтот – эргэлтийн өрөмдлөг нь М.М.Протодьяконовын шкалиар 12-18 хатуулгатай чулуулагт зохицсон байдаг байна. Механик эвдрэлийн үед гаргах гадны хүчний харилцан үйлчлэлийн эрчимийн ерөнхий физикийн шалгуур нь цохилтын эвдрэлийн үед үүсэх цохилтын хувийн контактын энерги ба хага зүсэх өрөмдлөгийн үед үүсэх хувийн ачаалал мөн. Зүсэлтийн ба цохилтын үед уулын чулуулгын эвдрэл нь жигд бус шинж чанартай байдаг. Зүсэлтээр хийгдэх эргэлтийн өрөмдлөгийн үед чулуулаг бүрт туйлын тэнхлэгийн хүч байдаг. Энэ нь эргэлтийн өрөмдлөгийн үед оновчтой биш байдаг. Харин цохилтын өрөмдлөгийн үед цохилтын туйлын энерги нь кинетик энерги оновчтой ашиглах байдлыг хангана. Энэ нь эргэлтэт – цохилтын өрөмдлөгийн хувьд адилхан байна. Тэнхлэгийн бага хүчний үйлчлэлтэй өрөмдлөг уулын чулуулгыг эвдлэх өндөр энергийн агууламжтай байдлыг дагуулдаг. Гаргах ачааллыг ихэсгэснээс том хэмжжэтэй байдлаар уулын массаас тусдаа чулуулгыг үүсгэнэ. Энэ тохиолдолд эвдрэлийг эзлэхүүн гэсэн нэртэйгээр хүлээж авна. Иймийн тулд эргэлтийн өрөмдлөг нь зайлшгүй тэнхлэгийн хүч нь туйлын хэмжээний утгаасаа их байх бүтээмжтэй харин цохилтын өрөмдлөгийн үед цохилтын энергийн хэмжээ нь туйлын хэмжээнээсээ өндөр байна. Дүрмийн дагуу эргэлтийн өрөмдлөгийн үед тэнхлэгийн хүч ихсэх, харин цохилтын өрөмдлөгийн үед цохилтын энерги нь эвдрэлийн процессийн эрчимийн багтаамжийг багасгахад хүргэнэ. өөрөөр хэлбэл өрөмдлөг нь эвдрэлийн ихээхэн хэмжээний бүтээгдэхүүнийг урсан гаргана. Өрөмдлөгийн үед өндөр хувийн ачаалал нь мөргөцөгт үзүүлэх ихээхэн бүтээмжтэй энергээр хангах ба тэдгээрийн хэмжээ нь өрөмдлөгийн багажийн бат бэх чанараар хязгаарлагддаг.
Өрмийн машинуудыг дараах тодорхой шинж тэмдгүүдээр нь хуваадаг.
- Ажиллах зарчимаар:
- эргэлтийн
- цохилтын
- эргэлтэт – цохилтын
- цохилтот – эргэлтийн
- шарошечные
- илчийн
- Дамжуулгын төрлөөр:
- цахилгааны
- хийн
- шингэний
- хосолсон (цахилгаан шингэн, цахилгаан хийн, дизель цахилгаан)
- Эвдэрсэн бүтээгдэхүүнээс цооногийг цэвэрлэх аргаар:
- шнекээр цэвэрлэх
- үлээлгэтэй цэвэрлэгээ
- шнек – хийн хавсарсан цэвэрлэгээ
- Мөргөцөгт багажийг өгөх аргаар:
- гүйцэтгэх хэсгийн өөрийн жингээр
- шингэн тохируулгын аргаар
- хийн тохируулгатай аргаар
- механик тохируулгатай аргаар (контактын, гинжин, шүдэн)
2. Өрөмдлөгийн процессын удирдлагын аргаар:
- гараар
- алсын удирдлагатай
- автоматжуулсан удирлагатай
Өрмийн машины үзүүлсэн ангилал нь тэдгээрийн ажиллах зарчим ба хийцийн гүйцэтгэл, үйлчилгээ, ашиглалтын онцлогийг харуулсан бөгөөд тэдгээрийг хэрэглэх боломж ба ирээдүйн талаар сайтар ойлголт, дүгнэлтийг өгөхийг эрмэлзсэн.
Уулын цулыг бэлтгэхэд нэг шанагат экскаватор, ачаа зөөгч, бульдозер, комбайн, скрепер, зорох төхөөрөмж ба бусад гаргах – зөөх ба гаргах – тээвэрлэх машинуудыг ашигладаг ба энэ нь маш өргөн тархсан уулын өрөм, өрөмдлөгийн алх ба өрмийн машин хэрэглэхэд хүргэсэн. Дээрх заасан өрмийн төхөөрөмжүүд нь янз бүрийн зориулалттай ба оновчтой хэрэглээний хүрээтэй байдаг. Уулын өрөм, өрөмдлөгийн алх нь карьер дээрх бага оворын хэмжээтэй чулуулгыг өрөмдөхийн тулд туслах төхөөрөмж шиг уурхай ба шахтанд хэрэглэхэд илүү тархсан. Өрмийн машинууд үлэмж ихээхэн хэмжээгээр карьер дээр ба уурхай, шахтанд технологийн цооногийн малтлаганд хэрэглэгддэг.
0 comments:
Post a Comment