Манай оронд 1990-ээд оны эхнээс 2000 он гартал өрөмдлөгийн ажил зогсонги байдалд орж, үйлдвэрлэлийн бааз боловсон хүчин нь тарж бутарч зөвхөн худаг усны болон алтны шороон ордын хайгуулын цохилтот болон гадаадын хөрөнгө оруулалтаар газрын тосонд өрөмдлөг бага хэмжээгээр хийгдэж байв. 2000 оноос хойш өрөмдлөгийн ажил аажмаар өсөж, 2005, 2006 оноос зах зээлийн зохих өрсөлдөөн үүсэхээр болов.
Манай улсад өрөмдлөгийн бүх чиглэлээр янз бүрийн орны олон төрлийн төхөөрөмжүүд хэрэглэгдэж, өөрийн орондоо ч өрөмдлөгийн төхөөрөмж, зарим багаж сэлбэгийг үйлдвэрлэх, нийлүүлэх оролдлого хийгдэж байна. Гэтэл нөгөө талаас улс орны хэмжээгээр өрөмдлөгийн албаны бодлого, чиглэлийг тогтоох, техник технологийн өөрчлөлт шинэчлэлтэнд анхаарах, энэ чиглэлийн боловсон хүчнийг хариуцах алба, судалгааны ажил эрхлэх байгууллага хэрэв манай мэргэжлийн холбоог эс тооцвол алга байна.
Манайд бидний тооцоолсноор геологи-хайгуул, усны аж ахуй, газрын тос, инженер геологийн болон бусад техникийн зорилготой өрөмдлөгийн ажил гүйцэтгэдэг дотоод гадаадын 20 гаруй компани, олон тооны хувь хүмүүс үйл ажиллагаа явуулж, тэдний эзэмшилд өрөмдлөгийн 100 орчим төхөөрөмж ажиллаж байна (хүснэгт-1). Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг зориулалтаар нь авч үзвэл геологи-хайгуулын баганат өрөмдлөгийн төхөөрөмж - 47%, усны эрэл хайгуул, ашиглалтын өрөмдлөгийх 37%, газрын тосны гүний өрөмдлөгийн 5%, инженер хайгуулын, тэсэлгээний зэрэг техникийн зориулалттай өрөмдлөгийх 11% тус тус ажиллаж байна (зураг-1).
Зураг -1. Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг зориулалтаар нь ангилсан байдал.
Тэдгээрийг үйлдвэрлэсэн улс орноор нь ангилж үзвэл ОХУ-ын 40%, Солонгосын 9%, Австрали, Канад, Японых - 22% зэрэг бусад орных – 29% тус тус байна (зураг - 2).
Зураг – 2. Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэсэн орноор нь ангилсан байдал.
Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг насжилтаар нь авч үзвэл 10 жилээс дээш хугацаанд ашиглагдсан 40%, 10 жилээс доош хугацаанд ашиглагдсан (энд үйлдвэрлэгдсэн оноор нь бус манай оронд орж ирэн ашигласан хугацаагаар нь тооцов) 60% төхөөрөмж байна (зураг-3).
Зураг – 3. Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг насжилтаар нь ангилсан байдал.
Эдгээр төхөөрөмжүүдийг өрөмдөх гүнээр нь ангилж үзвэл 100м хүртэл өрөмдөх хүчин чадалтай төхөөрөмж 38%, 100м-500м хүртэл өрөмдөх 39%, 500м-ээс дээш гүнд өрөмдөх чадвартай 23% тус тус эзлэж байна (зураг-4).
Өрөмдлөгийн тоног төхөөрөмжүүд, тэдгээрийг эзэмшигчийг газарзүйн байршдаар нь авч үзвэл өрмийн нийт төхөөрөмжийн дийлэнхи нь нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад, үлдэх хэсэг нь хөдөө орон нутагт ихэнхи нь аймгийн төвүүдэд байршилтай байна.
Манай оронд ашиглагдаж байгаа өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг хөрөнгө оруулалтын байдлаар нь ангилж үзвэл дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компаниудын мэдэлд 71%, гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай компаниудын харъяалалд 29% тус тус ажиллаж байна (зураг - 5).
Зураг – 4. Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг өрөмдөх гүнээр нь ангилсан байдал.
Зураг – 5. Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг хөрөнгө оруулалтаар нь ангилсан байдал.
Хамгийн олон тоо болон төрлийн өрмийн төхөөрөмж “Алтан Дорнод Монгол”, “Мейжер дриллинг”, Эрдэнэтийн ГХА, “Танан Импекс” ХХК зэрэг байгууллагуудад ажиллаж байна.Одоо манайд ашиглагдаж байгаа өрөмдлөгийн ихэнх төхөөрөмжүүд нь нүүдэллэн зөөвөрлөгдөх байдлаараа өөрөө явагч юмуу зөөврийн байдалтай байна.Өндөр хүчин чадалтай, тээвэрлэх хэрэгсэл, өрөмдөх төхөөрөмж, өрөгөх цамхаг, хүчтэй хөдөлгүүрүүд, удирдлага хяналтын нарийн механизм бүхий өрөмдлөгийн төхөөрөмжүүд нь техникийн бодлого, технологийн болон аюулгүй ажиллагаа, байршил,харъяалалын хувьд тодорхойгүй, ямарч бүртгэл, хяналтгүй байна. Энэ нь манай өрөмдлөгийн албыг дагнан харъяалдаг төрийн захиргааны байгууллагагүй, бидний үйлдвэрлэл, үйлчилгээ олон салбарын болон яам, агентлагийн хүрээнд явагддаг зэрэгтэй холбоотой байна. Ердийн нэг Ехсел маркийн суудлын автомашин Монгол улсын хилээр нэвтрэхдээ нарийн бүртгэл, хяналттай, манайд явахдаа улсын дугаар авч, оношлогоонд орж, тээврийн хэрэгсэлийн улсын үзлэгт хамаарагдан ашиглагдах эрхтэй болдог бол олон арваас олон зуун морины юмуу квт-ын хүчин чадалтай өрөмдлөгийн техникүүд ямарч бүртгэл хяналтгүй ажиллаж байна. Өрөмдлөгийн албаны техникийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ажиллагаа ч хариуцах эзэнгүй, учир дутагдалтай байна. Тухайлбал, манай оронд нэгэн үе тухайлбал манай оронд нэгэн үе зөвхөн хөрш зэргэлдээ ЗХУ-ын автомашин, тээврийн хэрэгслүүд дагнан ашиглагдаж байснаа зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэнээр нэг хэсэг олон орны янз бүрийн машин техник орж ирж ашиглагдаж байгаад зах зээлийн далд зохицуулалтаар аажим зохицуулалт явагдаж одоо Солонгос, Япон, Орос 3 орны авто машин техник зонхилж байна. Гэтэл тээврийн салбарт гарсан энэ алдаа оноо манай өрөмдлөгийн албаны практикт мөн адилаар давтагдаж, техникийн тодорхой бодлогогүй явж ирлээ.
Манай орны геологи- хайгуулын салбарт Австрали, Канад, Солонгосын, усны аж ахайн салбарт солонгос ОХУ-гын өрөмийн төхөөрөмжүүд зонхилох ажиллаж байна. Цаашдаа хайгуулын ажлийн гүн өсөхтэй холбогдож өрөмдлөгийн паркийн өөрчлөлт дахин гарагх талтай ч байж болзошгүй.
Дүгнэлт:
1. манай оронд өрөмдлөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхэлдэг 40 гаруй компани, олон иргэд хувь хүмүүсийн харъяанд 200 шахам өрөмдлөгийн төхөөрөмж ажиллаж байна.
2. Өрөмдлөгийн ажлийн зонхилох хэсэг, томоохон төслүүдэд гол төлөв дотоодын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд (Мейжир Дриллинг Монголь Алтан дорнод монгол, Хубэй ХХК г.м) гүйцэтгэж байна. Сүүлийн үед олон төрллийн өрөмдөгийн төхөөрөмжтэй үндсэний компйниуд бий болж тодорхой төслүүд дээр ажиллах болов.
3. Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийн бүртгэл мэдээлэлүүдийг улс даяар бий болгох нь нэг талаас бодлого зохицуулалт хийх, хяналт тавих, нөгөө талаас захиалагч гүйцэтгэгчийг холбож үйлдвэрлэл бизнес явуулахад чухал ач холбогдолтой болно.
4. Манай өрөмдлөгийн алба нь үйлчилгээний чиглэлтэй, тодорхой яам, агентлагт харъяалагддаггүй ихэнхдээ хувийн хэвшлийн пүүс компаниуд, иргэд хувь хүмүүсээс тогтож байгаа тул мэргэжлийн холбоогоо түшиглэн хөгжилийн чиг хандлагаа тодорхойлж, бодлогоо боловсруулж, ажлын уялдаа зохицуулалтаа хийж, мэдээлэл туршлагаа солилцон эрх ашгаа хамгаалуулан ажиллах нь чухал юм. Дотооддоо өөр хоорондоо харилцах гадаадын мэргэжлийн байгууллага, хүмүүстэй холбоо тогтоон ажиллах, төр засгийн байгууллагуудтай харилцахад мэргэжлийн ТББ-ын үүрэг ач холбогдол цаашдаа ч улам өсөх юм.
сайн байна уу зурагнууд нь харагдахгүй юм яаж харах вн ?
ReplyDelete