Sunday, December 13, 2015

Цооног өрөмдлөгийн аргууд


  • Ерөнхийдөө цооног бий болгох буюу чулуулгийг бутлах механик, физик, химийн, дулааны гэх мэт олон аргууд байдаг. Эдгээрээс практикт механик аргыг голчлон хэрэглэж ирсэн бөгөөд одоо ч хэрэглэсээр байна. (Зураг.2)
  • Өрөмдлөгийн механик арга нь үзүүрийн багаж (хушуу, цүүц) гэж нэрлэгдэх маш хатуу материалаар хийгдсэн огтлох, эмтлэх, үрэх гэх мэт үйлчлэлээр чулуулгийг бутлах, тухайн чулуулгийн шинж чанарт тохирсон янз бүрийн хийц, бат бэх чанар, хэлбэр, хэмжээтэй багажаар өрөмдөж цооног бий болгох арга юм.
  • Энэ арга нь эргэлтэт, цохилтот, цохилтот-эргэлтэт өрөмдлөгийн аргуудаар гүйцэтгэгддэг.
  • Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг арга гэвэл эргэлтэт өрөмдлөгийн арга юм. Энэ аргын үед эргэлт өгөх үндсэн механизмаас өрөмдлөгийн яндангийн цуваагаар дамжуулан цооногийн мөргөцөгт үзүүрийн багажинд эргэлт, даралт өгч чулуулгийг буталдаг.
  • Эргэлтэт аргын үед цооногийн мөргөцөгт чулуулаг нь бүх талбайгаараа эсвэл цагирган талбайгаар бутлагдана. Цагирган талбайгаар чулуулгийг бутлаж өрөмдөх үед үзүүрийн багаж болон өрөмдлөгийн сумны дотоод хөндийгөөр бутлагдаагүй багана (цилиндр) хэлбэрийн чулуулгийн хэсэг үлдэж хоцордог ба тэр нь гулууз дээж (керн) гэж нэрлэгдэх бөгөөд түүнийг гадаргууд гарган ирж, газрын гүн дэх чулуулгийг гараар барьж, нүдээр үзэн шинжлэн судлах бололцоог олгодог.

0 comments:

Post a Comment